Нэг залуу дэнлүү олоод үртэл бирд гарч ирэн цорын ганц хүслийг нь асуув. Залуу :
– Одоо зун болж байна. Лагерийн зам бөглөрөөд аймар болох байх тэгэхээр лагерийн замыг нэг талдаа 4-н эгнээтэй хурдны зам болгоод өгөөч…
Гэтэл бирд :
– Наадах чинь хэцүү. Чи боддоо?!? Замын захаар байгаа айл хунар бүгдийг нь нүүлгэнэ. Бүгдэд нь шинэ байр барьж өгнө. Шинэ байр ашиглалтанд ортол нь түр байлгах газар хайж олно. Аятайхан сайн зам тавиулах компани олохын тулд тендер зарлана. Тендерийг нь будилуулахгүйн тулд сайн хянах хэрэгтэй. Тэгээд одооных нь замыг өргөн болгохын тулд уул нураана, шороо асгаж даланг нь дүүргэнэ гээд асуудал ихтэй шүү дээ. Арай өөр ганц хоёр хүн оролцуулаад шийдчих асуудал байж болохгүй юм уу? Гэтэл залуу:
– Манай эхнэрийг намайг маш сайн ойлгодог болгоод өг.
– Нөгөө зам чинь хэдэн эгнээтэй гэлээ