Сүүлийн үед
манайд хар тамхи хэрэглэсэн, биедээ авч явсан, бусдад худалдан борлуулсан зэрэг
хар тамхитай холбоотой хэрэгт ихээр гарах болж, тэр дундаа 24-28 насны дөрвөн
эмэгтэй хар тамхины хэргээр баривчлагдлаа. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн
газрын Хар тамхитай тэмцэх тасгийнхан өчигдөр 24-28 насны дөрвөн эмэгтэйг
баривчилсан байна. Баривчлах үед тэдний хоёр нь хар тамхи хэрэглэсэн байсан
бөгөөд \”ice” /мөс/ хэмээх хар тамхи хэрэглэсэн аж.