Сайхан Монголын хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Хамбуг нөмөрсөн Хангүг бүсгүй би
Сайн байнаа.
Хавар та манай нутагт
Хараар ажиллахаар ирсэн юм уу?
Хан мөрөн цөнгөө түрээд
Хавар болох хаа ч байсан юм
Гунигтай юм аа Убаа та
Гуравхан сарын визтэй байсан юм уу?
Аксент биш дээ намайг та
Ачуулчих шахсан шүү Монгол руу
Өөрөө тэгж өдөхийг нь өдчихөөд
Өндөгтэй гоймон хамт идчихээд
Жаргах болохоороо жаргачихаад
Жантай гоймон цугтаа идчихээд
Хайртай дуртай гэж амлачихаад
Хан мөрнөөр хамт аялачихаад
Саранхеюу болгож орхичихоод
Сарын тэмдэг ирэхгүй болгочихоод
Нэг ч мэссеж мейл байхгүй
Нээрэн та намаржин чадлаа
Эсвэл та эхнэртэй юм уу
Эртхэн тэгвэл үнэнээ хэлээч
Өсөж төрсөн гэрээ орхиод
Өөр дээр чинь очьё гэхээр
Унаган төрөлх Сөүлээ орхиод
Улаанбаатарт амьдарья гэхээр
Уул талд нь төөрчих юм болов уу?
Утаанд нь хахаад үхчих юм болов уу?
Уучлаарай найз минь уурлах хэрэггүй
Утаа түгжрэл ихтэй гээ биз дээ?
Одоо найз нь хордлого өгөөд
Огиулж бөөлжөөд хэцүү байнаа
Хэнийг ч харсан уур хүрээд
Кимчи харсан ч дотор муухайраад
Хүүхдийг чинь төрүүлэх гэж
Хүндхэн байнаа найз нь энд
Хонгор найз минь уулзъя гэвэл
Холын надтай учиръя гэвэл
Шил шиг хотдоо таныг уръя
Шинэхэн гэрээ энд барья
Ганган машин худалдаж аваад
Гангнамм дүүрэгт газар өмчлөөд
Бие биенээ хайрлан суувал
Бидэн хоёрын жаргал бус уу?
Намьяанжуд байр аваад
Нарсан ойд зуслантай болчихоод
Үеийн таньдаа эрхлэн суувал
Үнэхээр нэгэн жаргал бус уу?
Эрхэм таныг эргээд ирэхэд
Инчёоны буудал дээр хүүтэйгээ тосъё
Далайн байцаатай шөлөөр дайлья
Дарсан панчаань сөжү өрье
Агшаасан будаа ахиухан таваглаад
Амтархан савхдья хоёулаа…call me уббаа….