Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн прокурорын газруудаас Дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны А/63 тушаалаар батлагдсан \”Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах түүнчлэн прокурор, ажилтнуудын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, гал түймэрээс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн гамшгийн үед аюулгүй байдлаа хангах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилгоор Онцгой байдлын хэлтсийн сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Тамираар хичээл заалгав
Дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал унтраах ажиллагаанд хэрэглэж байгаа орчин үеийн машин техник, багаж хэрэгслийг хэрхэн ашиглаж байгаа талаар Прокурор, ажилтнуудаар практик дадлага хийлгэн үзүүлж, тэдгээртэй танилцах ажлуудыг дотоод ажлын өдрөөр зохион байгуулжээ.
Мөн дээрх хоёр Дүүргийн Прокурорын газрын Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг практикт хэрхэн хэрэгжүүлэн ажиллах талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө өгсөн байна.