Хүн хүнээ
хайрлахаа больсон энэ үед араатан, адгуус хүртэл бусдын үр төл, тэр дундаа
хүний үрийг хайрлаж байна. Саяхан Саудын Арабт болсон нэгэн үйл явдалд дэлхий
нийтээр харамсан, халаглаж басхүү баярлацгааж байна. Сонссон хүний сэтгэл
өвтгөм энэ түүх ингэж эхэлжээ. Саудын Арабт гудамжны нэгэн нохой сурсан
зангаараа хогон дээр хоол хайхаар иртэл нярай хүүхэд уйлж байжээ. Өлсгөлөн тэр
нохойн сэтгэл өвдсөн үү нярайг гэмтээлгүйгээр амандаа зууж явсаар нэгэн айлын
гадаа тавьснаар хүүхдийн амь аврагджээ. Ингэхдээ нохой тэр айлыг өөрөө сонгосон
бөгөөд гадаа ирж хүүхдийг тавьсан хойноо хуцаж дохио өгсөн байна. Гэхдээ
хүүхдийг төрсөн эхийнх нь гэрт авчирсан уу аль эсвэл нохой өөрийн зөнгөөр сайн
айлд авчирсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд нохой тэр айлын
гадаа иртлээ ойртсон хүмүүст хүүхдийг өгөлгүй хамгаалсаар явсан аж. Хүүхдийн
биеийн байдал одоо сайн байгаа бөгөөд түүнийг эмнэлгийн бус нөхцөлд төрүүлж
хүйг нь ч боогоогүй хогийн цэг дээр аваачин хаясан байжээ.