Монголын язгуур
урлагийн \”Хөсөгтөн” хамтлаг Азийн орнуудаар аялан тоглоно. Гэхдээ энэ тоглолтын
эхнийх нь Австрали Улсаас эхлэх бөгөөд өчигдөр Австрали дахь Монголын Элчин
сайдын яаман дээр \”Хөсөгтөн хамтлаг Австралид тоглолт хийнэ” хэмээн мэдэгджээ. Ингэхдээ
\”Хөсөгтөн” хамтлаг Австралид хоёр тоглолт хийх бөгөөд эхнийх нь ирэх 12 дугаар
сарын 1-нд Австралийн нийслэл Канберра хотод болох бол хоёрдахь нь 12 дугаар
сарын 2-нд \”Сидней” хотод болох аж. Харин энэ тоглолтын дараа хамтлагийн залуус
Азийн орнуудаар зочлон тоглолтоо хийх аж. Энэ оны тавдугаар сард \”Авьяаслаг
Азиуд” тэмцээнээс хоёрдугаар байрын шагнал хүртэж, Ази нэлээд нэртэй болохын
дээр Ази тивийн хамгийн эрэлттэй хамтлагийн нэг болсон \”Хөсөгтөн” хамтлаг
ийнхүү Азийн орнуудаар тоглох гэж байна.