Эрүүл мэнд, спортын сайд
Г.Шийлэгдамбыг АТГ-аас цагдан хориод буй.Тэгвэл түүнийг сэжигтнээр татаж 14 хоног
саатуулах шийдвэрийг нийслэлийн прокуророос гаргасан байна.
Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн 268 буюу хээл халууль авсан гэх зүйл ангиар шалгаж байгаа аж.
Уг зүйл
ангидалбан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан
үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй
үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар
дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа
явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж
заажээ.