АТГ-аас Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан. Түүнийг хээл хахууль авсан гэх шалтгаанаар саатуулаад байгаа юм. Харин нөгөө талаас төрөх эмнэлгийн хөрөнгөнөөс 9.7 тэрбум төгрөг дутаасантай холбон үзэх хүмүүс ч байгаа юм. Яг ямартай ч түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид туслах болон жолооч нарынх нь хамтаар саатуулж, байцааж эхэлсэн юм. Харин Хууль зүйн яамны дэд сайд асан Э.Эрдэнэжамьяан \”Г.Шийлэгдамба сайдыг асуухаар АТГ-т ирлээ. Энд байхгүй, Хорих 461-т байгаа гэв. Гэтэл тэнд очоогүй байна. Нууц шоронтой болчихож, эсвэл алга болгочихож” хэмээн твиттерт жиргэжээ.