МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан. Тиймээс тэрбээр намдаа Ерөнхий нарийн бичгийн даргаасаа огцрох өргөдлөө өгч байгаа юм. Үнэн мөнийг шалгуулж, нэр төрөө цэвэрлэж байх хооронд намын ажил цалгардах ёсгүй гэж үзэн, ийм шийдвэр гаргасан талаар ч мэдээлэл байна.
Тэгвэл МАХН-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэн байх вэ гэдэг асуулт олны сонирхлыг татаж байна. Магадгүй МАН-аас гарч, хатуухан хэлбэл урваж очсон Ж.Сүхбаатар ч байж болох юм. Учир нь Ж.Сүхбаатарыг намын генсекээр тавихын тулд Г.Шийлэгдамбыг ажлаа өг гэж шаардсан сураг ч гараад амжсан. Энэ бүхний үнэн мөн удахгүй тайлагдаж, МАХН-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга томилогдох биз.