\”Иргэний оролцоот ардчилал\” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаатар албаны хүмүүсийн
хамтаар өнөөдөр 12:30 минутаас \”Монголньюс” мэдээллийн төвд \”Ардын элч” ард
түмний санал асуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, энэхүү санал асуулгын
зорилго хийгээд утга агуулгыг тайлбарлалаа. \”Ардын элч” ард түмний санал
асуулга нь ирэх 2016 оны зургадугаар сард болох сонгуультай холбогдуулан
улстөрчдийн чансааг тодруулах олон ажлын нэг бөгөөд иймэрхүү бусад рейтинг
тогтоох судалгаануудаас ардчилсан байдлаараа эрхгүй ялгаатай аж. Тиймдээ ч энэ
ажлыг хэвлэл мэдээллийн бараг бүх /мэдээллийн 50 сайт, өргөн сувгийн хоёр
телевиз, Улаанбаатар хотын таван фм радио, өдөр тумын сони, хэвлэлүүд/ газар
дэмжин оролцож байна. \”Ардын элч” ард түмний санал асуулгад сонирхсон хүн бүр
оролцох эрхтэй бөгөөд интернэтэд холбогдсон бүх хүн саналаа өгч болох юм. Өнгөрсөн хугацаанд буруу сонголт хийж, басхүү
мэдлэг мэдээлэл дутмаг байдлыг харгалзан үзэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ард
түмнийг төлөөлж чадах, тэдний төлөө ажиллаж чадах, иргэдийн итгэл хүндлэлийг
хүлээсэн манлайлагчийг үнэн бодитоор тодруулах зорилгоор \”Ардын элч” хэмээх
ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнд \”Үндэсний 50”, \”Залуу 50”, \”Эмэгтэй 50” болон
аймаг, дүүргээс тус бүр таван \”ардын элч”-ийг тус тус шалгаруулж олон нийтэд
мэдээлэхээр болжээ. Энэ нь ирэх сонгуульд иргэдийг зөв сонголт хийхэд дэмжлэг
үзүүлэх зорилготойн дээр ингэхдээ саналыг 2015 оны 11
сарын 05 – 2015 оны 12 сарын 25-ны хооронд мэдээллийн 50 сайтад байрлах WWW.ARDIINELCH.MNбаннер болон WWW.ARDIINELCH.MN сайт өөрийн хуудсаараа дамжуулан иргэдээс саналыг
нь авах юм.
Түүнчлэн сонгогчид WWW.ARDIINELCH.MN цахим сайтад зочилж өөрийн саналыг
өгөхөөс улстөрчдийн мэдээлэл, хийсэн ажлууд, түүхэн замнал, танилцуулгыг үзэх
боломжтой. Харин саналаа өгөхдөө таны Үндэсний 50”, \”Залуу 50”,
\”Эмэгтэй 50”, \”Аймаг, Дүүрэг 5” гэсэн сонголтууд дотроос өөрийн дэмжиж буй
улстөрчдөө \”Дэмжинэ” болон \”Дэмжихгүй” хэмээн саналаа өгөх аж.
Э.Төгс