Тэртээ 2013 оны
сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Солонгост өргөн бие
бүрэлдэхүүний хамтаар айлчилсан бөгөөд түүний сураг одоо л үл тасарна. Дэлхийн
удирдагчдын дунд хов жив болон яригддаг энэ сэдвийн хамгийн эмзэглүүштэй нь Ким
Чен Ун Монгол Улсыг дорд үзэв үү, Монгол Улсын Ерөнхийлөгчийг дорд үзэв үү
гэдэг асуудал. Ямартай ч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон улсад уртад
тооцогдох дөрвөн өдрийн айлчлалыг Хойд Солонгост хийж, дөрвөн өдрийн хугацаа
болон дагуулж явсан өргөн бие бүрэлдэхүүн /түүний дотор Тэргүүн хатагтай болон
Гадаад хэргийн сайд/-ээрээ Хойд Солонгосын талд нааштай хандаж буйгаа
илэрхийлэхийг зорьсон. Харамсалтай нь, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалгүй, нэлээд удаан хугацаанд хүлээлгэжээ. Их ч
бай, бага ч бай улсын төрийн тэргүүн хүнийг ингэж хүлээлгэх нь туйлын зохисгүй
үйлдэл бөгөөд энэ явдлыг тухайн үед нь барууны хэвлэлүүд шүүрэн авч муугаар
голдуу бичиж байв. Ямартай ч, тэр цагаас хойш Монгол, Хойд Солонгосын харилцаа
сайжирсан юм. Тэгвэл Монгол Улсын төрийн тэргүүнийг хүлээлгэж зохисгүй авир
гаргасан Ким Чен Ун тухайн үед манай Ерөнхийлөгчид гэнэт сайхан хандаж, 50 мянган хүний суудалтай стадионоо дүүргэн уухайлуулж, гомдлыг нь тайлжээ. Ганц Ц.Элбэгдоржид зориулж шүү дээ. Ямар ид шид хэрэглэн Ким Чен Уныг уяраасныг бүү мэд. Гэхдээ л хөлбөмбөгийн стадионгүй манай улсын төрийн тэргүүний мөрөөдөл нь дэлхийн
хэмжээний талбайд хөлбөмбөг тоглож үзэх байсан бөгөөд ганц ч гэсэн монгол хүний ийм мөрөөдөл нь биелсэн юм.