Ингэж хэлэхийн учир улсын хэмжээнд Улаанбаатар хотын
хэмжээнд өнгөрсөн хоёр амралтын өдөр /бямба, ням/-т 15 хүн гэмтэж, 7 хүн нас барсан
нь хоригдлууд суллагдсантай холбоотой биш байгаа гэх хардлагаас үүдэлтэй. Хүмүүс
ихэвчлэн гэртээ амардаг амралтын хоёр өдөр
хийгээд одоо өршөөгдсөн иргэд орон нутаг руугаа буцсаныг эс тооцсон ч хоёрхон
өдрийн дотор 15 хүн гэмтэж, 7 хүн нас барсан нь цөөхөн хүн амтай Монгол Улсын
хувьд харьцангуй өндөр үзүүлэлт юм. Ажлынх ч бай, амралтынх ч бай нэг өдөрт
дунджаар 3-4 хүн нас барсан нь маш том тоо агаад Улаанбаатар
хотын цагдаагийн газраас мэдээлснээр
тэд золгүй байдлаар амиа алджээ. ТүүнчлэнУлаанбаатар хотын цагдаагийн газраас өнгөрөгч амарлтын өдрүүдэд
гэмт хэргийн 113,зөрчлийн
1431,зам тээврийн ослын 308 хэрэг бүртгэгдсэнийг дуулгаад тэдгээр гэмт хэргээс дээрэмдэх гэмт хэрэг 3, булаах гэмт хэрэг 1,
хүчиндэх гэмт хэрэг 3, хулгайлах гэмт хэрэг 27, бусдын биед гэмтэл учруулах
гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 8, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт
хэрэг 1 гарсныг
онцолсон юм. Ямартай ч, дээр дурдсан гэмт хэргүүд өмнөх үеэс харьцангуй өндөр
гарчээ.