Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суух дэд
консул А.Баярсайхан улсын хилээр их хэмжээний галт зэвсэг гаргах гэж байгаа
баригдсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад \”Энэ
хэргийг шалгаж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.
А.Баярсайхан нь дипломат албаны
автомашинаар буу, сум тээвэрлэж, БНХАУ руу нэвтрүүлэх гэж байсныг Замын-Үүдийн
албан хаагчид илрүүлж, саатуулсан байна.