Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын албан тоотуудаар ирүүлсэн саналыг үндэслэн \”Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
Харин энэхүү шийдвэрийг тус эмнэлгийн Ерөнхий эмч, Дорно Дахины Анагаах Ухааны доктор, профессор С.Хүрэлбаатар эсэргүүцэж мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ \”Нийслэлийн Эрүүл мэндийн газрыг шүүхэд өгөхөөр болсон. Учир нь ямар шалтгаанаар \”Сэтгэшгүй\” эмнэлгийг хаахаар болсныг НЭМГ-аас тодорхой хэлээгүй. Манай эмнэлэг дээр Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрууд өнгөрсөн хавар ирж шалгалт хийсэн. Тэгээд таг чимээгүй байж байгаад долдугаар сард тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн талаар мэдэгдсэн. Бид гомдолтой байгаа” гэжээ.