Солонгос улсын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамны сайд Мүн Хёнг Пю өнөөдөр сайдын албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өглөө.
Тэрээр гурван сарын өмнө Солонгос улсад дэлгэрч байсан халдварт \”Mers\” вирусийн тархалтыг цаг тухайд нь зогсоож чадалгүй цааш олон хүнд тарааж, 39-н хүн нас барсан хариуцлагыг хүлээж байгаагаа мэдэгдсэн юм.
Сайд Мүн хэлсэн үгэндээ \”Би \”Mers\” вирустэй тэмцсэн гурван сарын хугацаанд олон тооны чадварлаг эмч, ажилтнуудтай хамтран ажиллаж, тэдний тусламжтайгаар энэхүү өвчний халдварыг зогсоож чадсан. Гэвч энэ бүхний цаана хариуцлага тооцох хүн байдаг учраас би өөрийн учир дутагдалтай ажиллаж байсан байдалдаа дүгнэлт хийн сайн дураараа сайдын албан тушаалаас огцорч байна. Хэрвээ би ажлаа сайн мэддэг байсан бол \”Mers\” вирусийг Солонгос улсад тархахаас өмнө энэ тухай мэдлэгтэй болж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авсан байх ёстой юм\” гэж хэлсэн байна.
Тэрээр 2013 оны 12-р сард Солонгос улсын 15 дахь удаагийн Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамны сайаар томилогдон ажиллаж байсан юм байна.
Эх сурвалж: http://www.zaluu.com/