Дэлхийн алдарт дуучин, Ссср-н Ардын жүжигчин Елена Образцовагийн нэрэмжит олон улсын дуурын дуучдын \”Б\” зэрэглэлийн уралдаанд 20 орны 220 гаруй дуучид өрсөлдсөн бөгөөд манай 2 дуучин (Бямбажавын Монголхүү, Чулуунбаатарын Бадрал) эх орноо төлөөлж энэхүү тэмцээнд оролцсон анхны дуучид болсон төдийгүй Б.Монголхүү (П.И.Чайковскийн нэрэмжит консирваторын оюутан) маань хагас финалд үлдэж, МУСТА Ч.Бадрал ( ЦДБЭЧуулга-н Гоцлооч , Москва хотын Гнисений нэрэмжит академ-н оюутан) маань финалд үлдэж 2 дугаар байрын эзэн болсон төдийгүй оросын алдарт Марийнский театр-т өөрийн уран бүтээлээ туурвих эрхийн эзэн болсон байна.
Ч.Бадрал, Б.Монголхүү нар нь \”Serj international” компанийн Сэрж меценат сан (залуу дуурын дуучдыг дэмжих)-гийн дуучид бөгөөд Ч.Бадрал 3 дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа билээ. Дашрамд дурьдхад Ч.Бадрал нь нэрт хөгжимийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурын дуучдын уралдаан зэрэг олон улсын тэмцээнүүдээс Гранпри, Тэргүүн, Дэд байруудыг авчирч байсан байсан манай шилдэг дуучдын нэг билээ.
Монгол улсын засгийн газарын бүртгэлд байдаг П.И.Чайковский, М.И.Глинка, Е.Оброзцовагийн нэрэмжит уралдаанууд байдаг билээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа Ч.Бадралдаа болон энэ үеийн залуу дуурын дуучиддаа улам их амжилтыг хүсье.
Сонгодог урлаг мандтугай