Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр Монголын гурван жүдоч зодоглох билээ.
Эрэгтэйчүүдийн -81кг-д О.Ууганбаатар Шинэ Зеландын Ивика Павлинчтэй эхний барилдаанаа хийлээ. Тэрбээр өрсөлдөгчөө илт илүүрхэн цэвэр яллаа. Түүний өрсөлдөгчийн хувьд далайн орнуудын нээлтэй тэмцээнээс алт, мөнгө хүрэл медальтай юм байна.
ОУХМ Ц.Цэрэннадмид Европын АШТ-ий мөнгөн медальт Туркийн Бусратай Катипоглутай барилдах бол ОУХМ Ц.Мөнхзаяа эхний тойрогт гоц мөргөжээ.