Сангийн дэд сайд асан С.Пүрэвийг Сангийн сайдын зөвлөхөөр томилсон тухай
өмнө мэдээлсэн. Тэгвэл Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байсан
А.Баттөрийг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөхөөр томилжээ.
А.Баттөрийн хувьд Ардчилсан намын гишүүн. Мөн Ерөнхийлөгчийн багийн хүн гэдэг
нь эндээс батлагдаж байна. Бусад дэд сайдууд ямар албан тушаалд томилогдож байгаа нь удахгүй тодорхой
болох байх.
Хамгийн гол эдийн засаг хэмнэх нэрээр дэд сайдуудаа чөлөөлчихөөд зэрэглэл ялгагдахгүй төрийн өндөр албан тушаалд томилоод байх нь хэр оновчтой вэ. Эсвэл иргэдийн нүдэнд дэд сайдуудаа халж төсөв хэмнэсэн дүр үзүүлээд цаагуураа төрийн өндөр албан тушаалд томилох тохироо хийчихсэн байсан юм уу.