Энэ жил улсын хэмжээнд нийт 145 мянган малчин өрхөд 56.3 сая буюу хонин толгойд шилжүүлвэл 92.8 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулаад байна.
Засгийн газрын 292 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс 23.0 мянган тонн өвс буюу 78.2 хувь, 3.3 мянган тонн тэжээл буюу 30.1 хувийн бэлтгэлтэй байна. Харин малчдын түвшинд 1.2 сая тонн өвс, 46.0 мянган тонн сүрэл, 48.0 мянган тонн ногоон тэжээл, 72.7 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 50.0 мянган тонн гар тэжээл, 136.9 мянган тонн давс, хужир бэлтгэхээр төлөвлөснөөс өвс 1 сая тонн буюу 85.6 хувь, сүрэл 44.7 мянган тонн буюу 97.0 хувь, ногоон тэжээл 20.2 мянган тонн буюу 42.1 хувь, үйлдвэрийн тэжээл 25.0 мянган тонн буюу 34.4 хувь, гар тэжээл 42.5 мянган тонн буюу 84.8 хувь, давс, хужир 124.1 мянган тонн буюу 90.7 хувийг бэлтгэсэн байна.