\”Эх үрсийн элч\” дуучин Ноён Бондгор – ын санаачилсан \”Монгол дээл\” аян амжилттай үргэлжилж байна. Тэрээр сар шинийн баярыг тохиолдуулан 21 ээжид Монгол дээл бэлэглэхээр зэхэж байгаа бөгөөд Үндэсний үйлдвэрлэгч \”Түмэн Торго\” салон түүний энэхүү аянг дэмжин 10-н ээжид дээл бэлэглэхээр болжээ. Мөн \”Монгол дээл\” аяны хүрээнд Киви хамтлагийн Ука ээжүүдэд дээл бэлэглэхээр болсон байна.