АНУ-ын
хүүхдийн хүнсний \”Gerber baby” брэнд энэ оны
сурталчилгааныхаа нүүр царайгаар 18 сартай, Дауны синдромтой хүүхдийг сонгосон
байна. Жеоржиа мужид амьдардаг Лукас Уоррен хүү \”Gerber baby” брэндийн
нүүр царайгаар сонгогдсон Даунтай анхны хүүхэд болж байгаа юм. Түүний зураг
дэлгүүрүүд дэх сурталчилгаанд тавигдаж, брэндийн нүүр царай болох аж.
Хүүг 140
гаруй мянган хүүхдээс сонгосон бөгөөд ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг
нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхэд ихээхэн дэмжлэг болно гэж компанийн зүгээс үзжээ.
Хүүгийн ээж Кортни зургийг нь сонгон шалгаруулалтанд оруулсан аж. \”Gerber baby”-ийн захирал Билл Партика хүүгийн зургийг \”төгс
зохицсон” гэсэн бол хүүгийн аав Лукасын зураг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүлээн
зөвшөөрөгдөхөд тус болно хэмээн найдаж буйгаа хэлжээ. Түүнчлэн өмгөөллийн
компаниуд, Дауны синдромтой ямар нэгэн байдлаар холбоотой олон хүн олон нийтийн
сүлжээгээр уг шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Б.Болормаа