Г.Шийлэгдамба Эрүүл мэнд, спортын сайдаар очмогцоо хууль
зөрчин байж томилсон хүн бол одоо саатуулагдан шалгагдаж байгаа Төрийн нарийн
бичгийн дарга Г.Ганчимэг юм.
Г.Ганчимэгийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын найз
Г.Ганзоригийн эгч гэх мэдээлэл бий. Эндээс Г.Шийлэгдамбаар дамжуулж С.Баярцогт
өөрийн танилаа албан тушаалд томилсон гэх хардлага байдаг. Гэхдээ Г.Ганчимэг нь
Г.Шийлэгдамбатай нэг намын хүн. Тэгэхээр намын томилгоогоор орж ирсэн ч байж
болох юм.
Гэвч энэ томилгоо хууль зөрчиж байна гэдгийг Авлигатай
тэмцэх газраас сайдад болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт удаа дараа
мэдэгдэх хуудас хүргүүлж байжээ.
Тэгвэл ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг ямар хэрэгт
холбогдуулан шалгах болсон бэ. Энэ асуултанд тайлбар олъё.
Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д
зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, \”Цахим эрүүл мэнд ” төслийг хэрэгжүүлэх явцдаа тендерт оролцож буй
компаниудаас авлига авсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэн шалгагдаж байгаа
юм.
ХаринТөрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийн хувьд мөн л бусдаас их хэмжээний хээл
хахууль авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа аж. Гэхдээ
Г.Шийлэгдамбын шалгагдаж буй хэргээс тусдаа гэж эх сурвалж мэдээлж байна.
Ямартай ч Г.Ганчимэгийн холбогдсон хэрэгт хангалттай нотлох баримт цугласан гэх
мэдээлэл байна.
Зарим
эх сурвалжууд Г.Шийлэгдамбыг шалгах явцад Г.Ганчимэгтэй холбоотой нотлох
баримтууд цугларсан байж болох юм гэж таамаглаж байгаа.
Г.Шийлэгдамба,
Г.Ганчимэг хоёул МАХН-ынх. Энэ нь АТГ дээрх хоёр хүнийг улс төрийн зорилгоор
баривчиллаа гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Хэрэг хаашаа эргэх нь тун удахгүй
тодорхой болох биз.