\”Эрдэнэс таван толгой”
компанийн ажилтнууд эсэргүүцлээ илэрхийлээд удаж байгаа. Тэгвэл өнөөдөр Зууны
мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд тус компанийн ажилчид мэдээлэл хийж байх
үеэр Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ гэгч өөрийгөө шатаахыг оролдов.
Тэрээр компанийн
ажилчдыг өөр компани руу шилжүүлэх гэж байгааг эсэргүүцэж өмнө удаа дараа
мэдэгдэл хийж байсан. Тэгвэл өнөөдрийн хурлын үеэр мөн л энэ асуудлыг ярьж
улмаар \”халагдахаар болсон залуучуудын өмнөөс би хариуцлага хүлээе” гэж хэлээд
шүдэнз асааж өөрийгөө шатаасан байна. Энэ үеэр хамт байсан хүмүүс ус цацаж,
хувцасаараа цохиж галыг унтраасан юм.
Амар