Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг нэгдүгээр хорооллын 11 дүгээр байрны 10 дугаар орцны нэгдүгээр давхарт өчигдөр гал гарчээ. Тодруулбал, нэгдүгээр давхарт байдаг айлд гал гарсан бөгөөд тэнд 6-62 насны зургаан хүн байжээ. Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн найман алба хаагч галыг унтрааж 62 настай С, 32 настай Б нар түлэгдсэн байсныг аварч Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийнхөнд өгчээ. Мөн угаарсан 6-13 насны дөрвөн хүүхдийг гаргаж эцэг эхэд нь өгчээ. Гал өдрийн 15.40 цагийн орчимд гарсан байна.