Зургаа дахь удаагийн хүүхдийн их наадам ОХУ-ын Буриад улсад зохиогдож байгаа. Тус тэмцээнд хөлбөмбөгийн баг тамирчид анх удаа эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Футзалны тэмцээнд өрсөлдөж байгаа манай идэрчүүдийн шигшээ баг эхний тоглолтоо өнөө өглөө Хятадын багийн эсрэг хийж 6:1 харьцаатай буулгаж авлаа.
МХБХ-ны баг тамирчид энэ жил хилийн дээс алхан маш олон уралдаан тэмцээн оролцож байгаа бөгөөд хамгийн том ялалтыг Банзрагч дасгалжуулагчаар удирдуулсан идэрчүүдийн футзалны байгууллаа. Гоолуудыг Цолмонбаатар 2, Мөнгөнбагана, Энх-Орчлон, Есүхэй, Тэмүүлэн нар оруулжээ.