Сири, Иракийн
нутаг дэвсгэрт үүсээд буй \”Исламын улс”-д агаараас цохилт өгч буй бүх улс
оронд халдлага зохион байгуулна хэмээн тус улсын дайчид мэдэгдсэн. ОХУ-ын Москва хотод террорист халдлага
зохион байгуулахаар төлөвлөсөн ч бүтэлгүйтсэн \”Исламын улс”-ынхан Францын
нийслэл Парис хотод террорист ажиллагаа явуулж 200 орчим хүний аминд хүрсэн.
Тэгвэл \”Исламын улс\” энэ удаад буюу өчигдөр тус нэгэн шинэ
бичлэг цацаж, АНУ-ын нийслэлВашингтон хотод халдлага хийхээр
заналхийлсэн
байна. Бичлэгт \”Сирид цэргийн ажиллагаа
явуулж байгаа улс орнууд энэ сарын 13-нд хэд хэдэн цуврал халдлага болсон
Францын хувь заяаг давтана. Бид энэ удаад АНУ-ын нийслэл Вашингтоны төвд бурхны
гэсгээлийг хүртээх болно” хэмээн дурджээ.
Заналхийлэлтэй холбоотойгоор АНУ яаралтай арга хэмжээ авч
эхэлсэн бололтой. Мөн Вашингтон хотод оршин суудаг өөрийн иргэдээ сонор
сэрэмжтэй байж олны хөлийн газар онцын шаардлагагүй бол очихгүй байхыг улс
орнуудын Элчин сайдын яамдаас
анхааруулж эхэлсэн аж.
Дэлхийд тархалт нь улам нэмэгдэж, цар хүрээгээ тэлж буй \”Исламын улс” бүлэглэл
хүн төрөлхтөнд нүүрлэсэн тахал хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэгэн
мэдэгдэлдээ хэлж байсан удаатай. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэхүү
бүлэглэлийн дайчдын тоо 50-200 мянгад хүрдэг байна.