Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар \”Онц аюултай гэмт хэрэгmэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ\” гэсэн заалтаар сэжиглэн шалгаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр батлан даалтад гаргаад байгаа юм. Түүнчлэн түүнтэй хамт энэ хэрэгт холбогдуулан Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын \”Самсунг С&Т\” компанийн захирал Ли Жон Гёл гэгчийг хорьж байцааж байсан ч мөн л батлан даалтад гаргасан байна.
Энэ хэрэгт сэжигтнээр\”Либерти партнерс\” ХХК-ийн захирал Ч.Ганбат, \”МТЗ” ТӨХК- ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болсон. Үүнтэй холбогдуулан гадаадад гарсан учраас \”Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатыг Интерполоор эрэн сурвалжилж байсан бол нэмж П.Бат-Эрдэнийг ч мөн хайж эхэлсэн байна. Учир нь П.Бат- Эрдэнэ Австрали улсад сурч байгаа гэх мэдээлэл байсан авч түүнийг сургуулиас нь ч, оюутны байрнаас нь ч олоогүй аж. Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг хөрөнгө завшсан, мөнгө угаасан гэмт хэрэгт буруутган эрэн сурвалжилж байгаа тухай бичжээ.