Олон улсын \”Легатум”
судалгааны хүрээлэнгээс 2015 оны дэлхийн улсуудын хөгжлийн жагсаалтаа гаргажээ.
Энэ оны жагсаалтад 142 орон орсноос Монгол Улс 59-д бичигдсэн байна. Харин
манай хойд хөрш ОХУ манайхаас нэг байрын өмнө буюу 58 дугаар байранд жагссан
байна. Тэгвэл Хятад Улс хөгжлийнхөө үзүүлэлтээр 52-т оржээ. \”Легатум” хүрээлэн
дэлхийн улсуудын хөгжлийн үзүүлэлтийг гаргахдаа дан ганц эдийн засгийн
чадамжийг хардаггүй бөгөөд эдийн засаг, бизнес эрхлэх боломж, засаглал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй
байдал, хувь хүний эрх чөлөө, нийгмийн капитал зэрэг үндсэн найман хүчин
зүйлийг шалгуураа болгодог байна. Тэгвэл энэ үзүүлэлтээр дэлхийн хамгийн хөгжиж
буй орноор Норвеги улс тодорч, эхний аравт Швейцарь, Дани, Шинэ-Зеланд, Швед,
Канад, Автсрали, Нидерланд, Финлянд, Ирланд оржээ. Харин Монгол Улс тус бүр 100
оноо авах ёстой дээрх үндсэн найман шалгуураас эдийн засагт 94, бизнес эрхлэх
боломжид 60, засаглалд 76, боловсролд 48,
эрүүл мэндэд 94 , аюулгүй байдалд 43, хувь хүний эрх чөлөөнд 89, нийгмийн
капиталд 31 оноо авчээ. Өөрөөр хэлбэл, олон улсын Монгол Улсын боловсрол,
аюулгүй байдал, нийгмийн капитад \”F” буюу
муу дүн тавьж Засгийн газарт \”С” буюу дунд дүн тавьжээ.