Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших \”Хадат Мянган” нэртэй хүнсний дэлгүүрийн эзэн П-нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр \”АПУ ХХК-ний гэрээт борлуулагч ажилтай А-г, шунахайн сэдэлтээр /борлуулж байсан пиво, архийг авах зорилгоор/ гутлын үдээсээр хоолойг нь боож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн.
Улмаар П-нь гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлалтай уурхайн аманд цогцосыг зөөвөрлөсөн, талийгаачийн унаж явсан тээврийн хэрэгслийг Төв аймгийн Зуун Мод сумын төвд орхисон онц хүнд гэмт хэргийг, шүүгдэгч Д, О, Н нар нь мөрдөн байцаалтанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П-д Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 зааснаар, шүүгдэгч Д, О, Н нарт мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шүүгдэгч П-д Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хорих ял, оногдуулж уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсний гадны шүүгдэгч Д, О, Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгожээ.