\”Барилгын осол, барилгаас хүн унаж нас барлаа\” гэх мэдээнээс үнэн дээ залхаж байна. Гэвч осол гарч, хийж бүтээх насандаа залуус эрдэнэт амиа алдсаар байгаа учраас энэ мэдээллийг олон нийтэд түгээж, анхааруулахаас аргагүйд хүргэж байна.
Өчигдөр /2015.11.17/ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй барилга дээр ажиллаж байсан иргэн унаж амиа алджээ. Тодруулбал, Хурд группийн барьж буй барилгын гурван давхарт ажиллаж байсан залуу краны шанаганд цохиулж газар унаж амь насаа алдсан мэдээлэл байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.