Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК зорчигчиддоо хялбар, түргэн шуурхай, цогц үйлчилгээ үзүүлэх зорилгоор БНСУ-ын Сөүл хотын Кангнам дүүрэгт байрладаг \”City Airport” агенттай хамтран ажиллаж эхэллээ.
Зорчигчид \”City Airport” агентын 1 дүгээр давхарт байрлах Бүртгэлийн цэгт бүртгэлээ хийлгэн, тээшээ өгч, суугчийн талоноо аваад, 2 дугаар давхарт байрлах Хилийн шалган нэвтрүүлэх цэгт гадаад паспортоо шалгуулан хил нэвтрэх тамга даруулаад тусгай автобусаар шууд Инчон ОУНБ-д хүрнэ.
Түүнчлэн Та \”Инчон” ОУНБ дах тусгай гарцаар шууд нэвтрэх болно. МИАТ ХК \”City Airport”-той ийнхүү хамтран ажилласнаар зорчигчид цаг хэмнэх, хотын төвд бүртгэлээ хийлгэж буй тул нисэх буудал руу хүнд ачаа тээш авч явахгүй байх боломжтой болж байгаа. \”City Airport” агент нь \”Инчон” ОУНБ-ыг ашигладаг ихэнх авиакомпаниудын зорчигч, тээшний бүртгэлийг хийдэг ажээ.