БНХАУ-ын төмөр замын корпораци, \”УБТЗ\” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг, Францын Үндэсний төмөр замын корпораци хамтран Бээжин-Улаанбаатар-Франц гэсэн шууд галт тэргийг анх удаа аялуулж эхэллээ. Ази-Европыг холбосон энэхүү шинэ гарц нь Монголын хэрэглэгчдэд боломж авчирч байгаа юм. Анхны Монгол зорчигчид өнөөдөр Франц улсыг зорих юм. Бээжингийн галт тэрэг Улаанбаатарт 15:15 минутанд орж ирэн Төв вокзал дээр зогсоно. Анхны зорчигчдод зориулсан арга хэмжээ 30 минут үргэлжлэн 15:45 минутанд галт тэрэг Францыг зорин хөдлөх юм.