Манай сайд дарга нар, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллалаа,
орон нутагт томилолтоо ажиллалаа гэж дуулснаас биш \”орон нутагт ажлын айлчлал
хийлээ” гэж огтхон ч сонсоогүй юм байна. Тэгсэн Ерөнхий сайд маань 2015 оны 2 дугаар сард Өмнөговь аймаг ажлын айлчлал
хийжээ. Гэхдээ энэ ажлын айлчлал нь 16 сая 990 мянган төгрөгийн өртөгтэй. Бараг
л 17 сая төгрөг гэсэн үг.
Өмнөговь аймагт ажлын айлчлал хийхэд л төсвөөс 17 сая
төгрөг сугалах нь байна шүү дээ. Тэгвэл Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг аймгуудад
ажлын айлчлал хийвэл төсвөөс ахиухан хэдэн төгрөг гарах нь ээ. Гадаад оронд
явдаг айлчлалууд бол бүр дийлдэхгүй их зардалтай байх нь.
Ингэж тансаглаж болохгүй. Тэгсэн Өмнөговь аймгийн Засаг дарга
Б.Бадраагийн гаргасан захирамжийг харсан энэ 17 сая төгрөг нь Ерөнхий сайдын
ажлын айлчлалд бус харин хүндэтгэлийн хүлээн авалтад зориулагдах юм байж. Мөн ч
тансаг хүлээн авалт болсон байх даа гэж бодогдоод байгаа юм.
Он цагийг нь ажиглахад Б.Бадраа Засаг даргын суудлаасаа
ховхорчиж болзошгүй үе байсан юм. Тэгээд суудалдаа үлдэхийн тулд Ерөнхий сайдыг
17 сая төгрөгөөр дайлсан байх нь гэж ойлгогдлоо.
Тодруулбал, 2014 онд АТГ-аас ашиг сонирхлын зөрчил
гаргаж, төрийн албаны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр хоёр албан
тушаалтныг огцруулах, албан тушаалаас нь чөлөөлөх саналыг ЗГХЭГ-т хүргүүлээд
байсан. Тэдгээр хоёр албан тушаалтны нэг нь Өмнөговь аймгийн Засаг дарга
Б.Бадраа байв.
Б.Бадраа нь \”нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг
сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай”
хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн хэмээн АТГ-аас үзэж албан тушаалаас нь
чөлөөлж, арга хэмжээ авахуулахаар ЗГХЭГ-т хандсан юм. Гэвч ЗГХЭГ-аас уг
асуудалд тодорхой хариулт өгөлгүй байсаар магадгүй 17 саяын үнэтэй ажлын
айлчлалд тулсан ч байж болох л юм.