Улс төрчидийг эсэргүүцсэн ард түмний тэмцэлийн хурц хэлбэр үргэлжилсээр л…. Саяхан амьдаараа өөрийгөө шатааж тэмцэлийн хурц хэлбэрт шилжсэн иргэн С.Эрдэнийн хэрэг намжаагүй байхад бас нэг иргэн тэмцлийн өөр нэг хэлбэрт шилжихээ мэдэгдлээ. Монгол Улсын иргэн Л.Өнөрчимэгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ил захидал илгээжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Би С.Баярцогт, П.Очирбат нарыг цаазаар авмаар байна. Мориндоо мордон ташуураа барих Монгол бүсгүй би… тэднийг олны өмнө ийнхүү жигшүүртэйгээр залхаан шийтгэмээр байна. Улсын их гадаад өрийг үе үеийн 76-гаар төлүүлэх Ард түмний хууль баталж, одоогийн 76-д болдогсон бол 9-н эрүү шүүлт тулгамаар байна. Тэдний гар, хөлүүдийн гинжийг таслаж, Ард түмнээс уучлалт гуйлган, сөгдүүлж, бүх хөрөнгийн хохирогчдод зохистой тараан олгомоор байна. Үндэсний аюулгүй байдалд үймээн самуун бол хурцаар нөлөөлж, Монгол руу дайрах их гүрнүүдийг баярлуулах тул далимдуулагчдаас бүгд сэрэмжлээрэй!
Уг нь би Оюунлаг тэмцэгч, гэтэл эдгээр луйварчидтай хар аргаар харьцмаар байна…
Би хор хавдраар нэг хөхөө алдсан түүхтэй. Харин одоо нөгөө хөхөө Эх орончдод өгөх тийм зүрх зориг надад байна.
Хэрвээ эрх баригчид олон тэнэг үйлдлээ хийсээр байх аваас би бээр жагсаал зохион байгуулж, Чингисийн хөшөөний өмнө хөхөө хэрчин хаях болно. Монголчуудын зовлон надаар дуусаг. Ард түмний минь зовлон надаар эцэслэг.
Надтай санал нэгдэж буй хүмүүс холбоо барина уу?
Намрын чуулганыг сайтар хар! Жилийн дараах сонгуулийг бүү хүлээцгээ! Жагсаал цуглаан удирдсан манлайлагчдыг дэс дараалан шоронд хорих гэсэн адгын муу, хүчирхийллийн нууц хуулийг хэрвээ баталсан нь үнэн бол, би огтхон ч АЙХГҮЙ ЭЭ.
Эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо! Та намайг хүлээн авч уулзан, Монголын хөгжлийн гарцуудын тухай надтай хэлцэн ярилцахыг хувиасаа шаардаж байна. Хариу хүсье.
Л.Өнөрчимэг