Өчигдөр 13 цагийн орчимд
\”УБЦТС” ТӨХК-ийн 35 кВ-ын Гачуурт дэд станцын цахилгаан дамжуулах агаарын
шугамын 29 дүгээр тулгуурыг н.Билгүүн гэгч нь жолоодож явсан УНХ 11-54 улсын
дугаартай \”Хьюндай Старекс” маркын автомашинаар мөргөж хугалсны улмаас тус шугмаар
хангагддаг улсын болон хувийн эзэмшлийн 147 дэд станц хүчдэлгүй болжээ.
Эдгээр станцад 5012 айл өрх, 228 аж
ахуйн нэгж холбогдсон байдаг. Одоогоор ихэнх аж ахуйн нэгж, айл өрхүүдийг өөр
шугамаас цахилгаанаар түр хангасан байна. Харин 35 кВ-ын Гачуурт дэд станцаас
шууд тэжээгддэг хувийн эзэмшлийн цөөн тооны дэд станцууд цахилгаанаар
хараахан хангагдаж чадаагүй аж.