АНУ-ын Виржини мужид зогсоол дээр байсан нэгэн автомашиныг хулгайлжээ. Уг машины арын суудал дээр найман настай хүү сууж байсан аж. Ээж нь түлхүүрээ зоолттойгоор машиныг зогсоол дээр орхиод дэлгүүр орохоор явжээ.
Машины арын суудал дээр хүүхэд сууж байгааг хараад хулгайч нар түүнийг хаана сурдгийг асууснаар сургуульд нь хүргэж өгсөн гэнэ. Цагдаа нар автомашиныг сургуулиас хэдэн километрийн зайд орхисон байхыг олжээ. Дүрсгүй ч хүнлэг хулгайч нарыг эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж www.wikimon.mn