Өдгөө зүгээр л энгийн найзын холбоотой болсон гэх хосууд маань эргэн нийлсэн үү. Тэд 2011-2014 оны хооронд үерхэж байсан бөгөөд салаад даруй жил гаруй өнгөрсөн билээ. Хэдийгээр салсан ч гэсэн хайртай хэвээрээ байгаа түүнээс өөр хэн нэгэн надад байхгүй хэмээн ам бардам хэлж байсан Бибер хэд хэдэн охидыг солиод амжсан билээ. Гэсэн хэдий ч Гомезтой эргэн нийлсэн бололтой. Тэд хотын гудамжаар их халуун дотно хөтлөлцөн алхаж байсан ба өмнөх өдөр нь Бибер Селенад зориулж ресторанд \”My Girl\” дуугаа дуулж өгсөн байна. Цаашид хосуудын харилцаа хэрхэн үргэлжлэх бол….