Монголын соёл урлаг, тэр дундаа дуу хөгжмийн салбар ямар
айхтар доройтоо вэ. Улаан цайм хулгайлчаагүй ая л байвал доторх шүлэг, утга
санаа бол авах юм түй ч алга болж.
Нийтийн дууны салбарыг шүүмжлээд ч хэрэг алга. Гэзэгний үзүүр
сэрэл хөдөлгөж, гуалиг нарийн бэлхүүсээр нь тэврэхсээн гээд л хээв нэг дуулдаг
болчихсон байна. Хэнд юу зааж сургана вэ. Хэдэн настнуудад зориулсан дуу вэ. Нийтийн
дуу гэчихээд ард нь +18 тэмдэг залгаж хязгаарлаж байхгүй бол горьгүй болжээ.
Монгол хэл, утга төгөлдөр үгс хаачив. Яагаад бүсгүй
хүнийг энгийн мөртлөө үлэмж сайхнаар магтаж, дуулж болохгүй болчихов. Заавал
гэзэгний үзүүр сэрэл хөдөлгөж, эсвэл нүцгэн хүүхэн бие дээрээ ус асгаж байж л
бусдын анхаарлыг татдаг бол оо юу. Шударга, тэгээд чанартай бүтээлээр өрсөлдөж,
түүгээрээ ард иргэдээ хүмүүжүүлж болдоггүй яачихсан нийгэм бэ.
Өгзөг сайхан бол өөр юу ч хамаагүй гээд л хип хопчид
үглэх боллоо. Тэгсэн саяхнаас бас нэг хамтлаг \”мөөм барья … мөөм барья” л
гээд дуулаад байна. Арай ч дээ.
Гадны интертаймент ертөнц ёс бус үг хэллэгээр үзэгч,
сонсогчдоо татдаг болчихсон. Тэглээ гээд бид заавал түүнийг дуурайх албатай гэж
үү. Бид чинь садар самуутай тэмцэх хуультай улс шүү дээ. Гэтэл өсвөр үеийнхэн, идэр залуусын сонсч буй дуу хөгжим бүгд л ёс бус үг хэллэгээр дүүрч, дүрс бичлэг нь \”порно\” үзүүлэх шахаж байна. Энэ дэмийрэл, доройтол хаа хүрэх вэ.