Сүүлийн жилүүдэд олон цагаар хөдөлгөөнгүй сууснаас үүдэн нурууны суулт буюу мэдрэлийн ёзоор дарагдах өвчлөл ихсэх болсон билээ. Тиймээс нурууны суулттай хүмүүс өндөр төлбөртэй мэс хагалгаанд ордог. Тэгвэл нурууны суултыг манай улсад мэсгүйгээр эмчлэх боломжтой боллоо.
Тодруулбал, нурууны өвчнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл мэсгүйгээр эмчлэх дэвшилтэт технологи болох Япон улсын \”Ultralign G2” төхөөрөмжийг Монголд нэвтрүүлжээ. Ультралайн аппаратны эмчилгээг зохион бүтээгч, сургагч багш-Ямасаки Масафүми төхөөрөмжөө Монгол Японы хамтарсан Улаанбаатар мед эмнэлэгт өнөөдөр танилцуулах юм байна.