Манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа спортын нэг төрөл нь жюү жицү бөх юм. Энэхүү спорт нь монгол хүний биеийн онцлогт тохирсон амжилт гаргах бүрэн боломжтой нь олон улс болоод тив, дэлхийн тэмцээнүүдийн монголын тамирчдын амжилтаас харагдаж байгаа. Мөн сүүлийн үед үндэсний бөхөөр хичээллэдэг хүмүүс амжилт гаргах нь нэмэгдэж байгаа. Тэгвэл 2015 оны Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотод явагдаж өндөрлөлөө. 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй орсон монголын баг тамирчдаас хоёр хүрэл медаль хүртлээ. Дашрамд сонирхуулахад багийн бүрэлдэхүүнд Дорноговь аймгаас аймгийн заан С.Жиеэнхаан анхны дэлхийн аваргадаа оролцлоо.