Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байсан, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх А.Баттөр нарын удирдлагууд багтжээ.
Энэ үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар харилцаа, хамтын ажиллагааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт түлхүү хөгжүүлэхээр тохиров. Талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа монголын талын энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров. Хоёр улсын Ерөнхийлөгч нар НҮБ-ын шинэчлэл, Аюулгүйн Зөвлөлийн өргөтгөлийн асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлэв.