Монголд анх удаа хүүхдийн танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дүдү” нэртэй багачуудад зориулсан анхны музейн нээлт өчигдөр /2018.02.24/ боллоо.
Энэхүү хүүхдийн музейн нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач эрдэмтэд, мөн эцэг эхчүүд бяцхан үрсийнхээ хамтаар оролцлоо. Ингээд хүүхдийн музей үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, хүүхэд багачуудын хөл хөдөлгөөнд дарагджээ.