Хэрэв Орос бага болон дунд тусгалын пуужинг (БДТП) устгах тухай хэлэлцээрийг биеүүлэхээр бол цөмийн цэнэгтэй далавчит пуужингаа далайд байршуулахаас татгалзах болно. Энэ талаар цөмийн болон батлан хамгаалах пуужингийн асуудлыг хариуцсан батлан хамгаалах яамны туслах Роберт Суфер мэдэгдсэнийг РИА «Новости» дамжуулжээ.
“Хэрэв Оросууд Бага болон Дунд Тусгалын Пужингийн гэрээг дахин мөрдөж эхэлбэл, бид тактикийн цөмийн зэвсгийг багасгах хэлэлцээрийг эхлүүлэх, хэрэв тэд олон улсын тавцан дахь гоеполитикийн түрэмгийлэлээ өөрчлөх юм бол бидэнд далавчит пуужингаа далайд байршуулах хэрэггүй бөгөөд далавчит пуужингийн талаар ярилцах боломжтой болно.”-гэж Вашингтонд болсон цөмийн зэвсгийг хориглох дээд хэмжээний уулзалтын үеэр Суфер хэлжээ. Түүнчлэн тэр, Оросууд стратегийн бус цөмийн зэвсэгээ нэмэгдүүлж байгаад АНУ сэтгэл зовниж байгаа талаар мэдэгдлээ.
Ц.Пүрэвдорж