Саудын Араб улс анх удаа эмэгтэйчүүдийн өмнө цэрэг армид алба хаах эрхийг нь нээлттэй болголоо. Пүрэв гариг хүртэл эмэгтэйчүүд Рияадх, Мекка, аль-Кассим болон Медина зэрэг мужуудад цэргийн алба хаших хүсэлтээ гаргах боломжтой ажээ.
Алба хааж буй эмэгтэйчүүдийг тулаанд оролцуулахгүй бөгөөд аюулгүй байдлаа хангаж, өөрийгөө хамгаалдаг болгохын тулд сургах юм байна. Шалгаруулалтанд Саудын Арабын иргэн байх, 25-35 насных, ахлах сургуулиа дүүргэсэн байх ёстой гэх мэт 12 шаардлагыг тавьж байгаа гэнэ. Хамгийн гол нь эмэгтэйчүүд болон тэдний нөхөр, эцэг, ах, дүү, хүү гэх мэт эрэгтэй асран хамгаалагч нь тухайн цэргийн алба хаах бүст ойр амьдардаг байх ёстой аж.
Ийнхүү эмэгтэйчүүдийг цэрэгт татах тухай шийдвэр нь Лалын хуучинсаг ертөнцөд эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих зорилгоор гаргаж буй олон шинэчлэлүүдийн нэг юм.
Б.Болормаа