Одоогоос хоёр жилийн өмнө Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн \”Грандлайн”компани гэр хорооллын дахин төлөвлөх ажилд оролцон Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 1200 айлын \”Түмэн амгалан” цогцолбор хорооллыг барих эрхийг авсан байдаг. Хотын дарга аавынхаа буянаар баянзүрхчүүдийг тохилог, тав тухтай орон сууцтай болгох томоохон тендерт ялалт байгуулсан нь багагүй шуугиан тарьж байсан ч хотын дарга Э.Бат-Үүл хүүгээ тас өмөөрч, том хороолол барих ажлыг үг дуугүй өгч байлаа. Магадгүй түүнээс өөр хүн байсан бол хүүдээийм то ажлыг өгөхөөс айдаггүй вмаа гэхэд ичих байсан биз.
Гэвч өнөөдөр хотын дарга хүүгээ эрхлүүлсны гор гарч олон хүн бөөн хохирол чирэгдэл амсаад байна. Удаа ч үгүй ганц тендер аваад зогсохгүй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас \”Грандлайн” компанийн нэр дээр 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр гаргуулсан байдаг. Олон хүн Грандлайн”-ыг хардаж байсан ч ажлаа хурдан дуусгачихвал хэл амгүй байх байв. Гэвч тэд ажлаа хийж чадаагүй юм.