Гана улсын дунд сургуульд компьютер, техник технологийн хүрэлцээ тун муу. Үүний улмаас “Мэдээллийн технологи” хичээл явагдахад хүндрэлтэй болж, хичээл хаагдахад хүржээ. Харин тус сургуулийн залуу багш Овура Квадво хичээл эхлэхээс өмнө самбар дээр компьютерийн дэлгэц зуран бэлтгэснээр сурагчид хуулан зурж, хичээллэх болжээ.
Бүх багш нар өөрт байгаа бололцоогоо бүрэн ашиглаж сурагчиддаа эрдэм мэдлэг олгох үүрэгтэй. Би хэдий их зүтгэл гаргаж, тэдэнд урам зориг өгнө, тэр хэмжээгээр сурагчид минь чадварлаг иргэд болж улсаа хөгжүүлнэ шүү дээ. Тэдний хүчээр тэр үеийн сурагчид хангалттай техник технологитой болж чадна. Үүний төлөө би хичээдэг” гэж Овура багш хэлжээ. Залуу багш визуал урлагаар мэргэшсэн бөгөөд энэ чадвараа ашиглан хичээлээ явуулж буйдаа баяртай байгаа аж. Түүний гэрэл зургийг харсан олон нийт хичээл зүтгэлийг нь үнэлэн баяр талархлаа харамгүй илэрхийлсээр байгаа ажээ.