Багануур дүүргийн эрүүл мэндийн төв мэдрэл, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээний хэвтүүлэн эмчлэх тасгийг шинээр байгууллаа.Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын 2.4.2.8 дэхь “Анхан болон лавлагаа шатлалд уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлэх, үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 22–ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв “МЭДРЭЛ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ”-ийг 26 ортойгоор шинээр нээж, үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Тус тасгийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч /НИХТ/ Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, тус дүүргийн Засаг даргын орлогч Отгонболд, НЭМГ-ынУламжлалт анагаах ухаан, сэргээн засах, сувилалын тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав нар оролцож, “уг ажил нь цаг үеэ олсон, иргэдийн сэтгэлд хүрсэн тусламж үйлчилгээ”-ний нэг болсныг тэмдэглэн хэллээ.
НИТХ-н төлөөлөгч Д.Мөнхжаргал цахилгаан зүүний 4 ширхэг аппаратыг бэлэг болгохын зэрэгцээ цахилгаан төөнүүрийн апарат авах 1,6 сая төгрөгийн хандив өгсөн бол НЭМГ-ын мэргэжилтэн Д.Цэнджав “тус хэвтрүүлэн эмчлэх ортой тасаг нь НЭМГ-ын харьяа Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгүүдээс анх байгуулагдаж байгаа”-г цохон тэмдэглээд цаашид Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж, үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болохоо илэрхийллээ.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР