Амстердам – Куала-Лумпурын чиглэлд нисч яваад 2014 оны долдугаар сард Украины зүүн хязгаар /Донбасс/-т сүйрсэн Малайзын Боинг-777 онгоцны ослын мөрдөн шалгах ажлын эцсийн тайлан бэлэн болжээ.
Тайланг ирэх сарын 13-ны өдөр олон нийтэд танилцуулна гэж мэдэгдлээ. Ослын шалтгааныг тодруулах мөрдөн шалгах ажлыг Нидерландын тэргүүлсэн олон улсын шинжээчдийн баг гүйцэтгэсэн юм.
Ослын улмаас 298 хүн амь үрэгдсэний дийлэнх нь Голландын иргэд байсан юм. Боинг-777 онгоцыг буудаж унагаасан хариуцлагыг ОХУ-ын талыг баримтлагч Украины зүүн хязгаарын салан тусгаарлагчид болон Киевийн засгийн газар бие бие рүүгээ чихсээр байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn