Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж байгаа.
Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна. “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар олон нийт хэлэлцэх болсон. Тэгвэл хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй гэдгийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдлээ.
Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтан дор явуулж байна.