Олны танил эрхмүүд зодооны хэрэгт холбогдсон байна. Тодруулбал дуучин Б.Амархүү хоёр найзынхаа хамт Хүүхдийн зуугийн өмнөх талбайд нэгэн залууг зодож, биед нь гэмтэл учруулсан хэрэг сар шинийн өмнө гарчээ. Түүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна.
Мөн шинийн 1-нд буюу энэ сарын 16-нд нд Хүүхдийн зууд байрлах Choco бааранд гавьяат тамирчин Н.Төгсцогт хүн зодож танхайрчээ. Цагдаа нар түүнд бусдын биед гэмтэл учруулсан хэргээр хилийн хориг тавьж, УЕПГ-аас шалгаж байгаа аж. Хохирогчдын өмгөөлөгчид энэ хэргийг замхруулах магадлал өндөр гэж үзэж байгаа юм байна.